Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 10 – р сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ сард 1.7 градус дулаанаас, - 3,4 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө Хашаат сумын нутгаар 23,0 градус, бусад сумдын нутгаар 16,0-21,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Чулуут суманд 20,0 градус, Хангай суманд 19,0 градус, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 18,0 градус, бусад сумдын нутгаар 12,0-17,0 градус хүйтэн байв.Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард аймгийн нутгаар 3,0 градус дулаанаас , 2,0 градус хүйтэн байлаа. Хөрсөнд өдөртөө Хайрхан суманд 39,0 градус, Эрдэнэбулган суманд 37,0 градус, Булган суманд 36,0 градус, Батцэнгэл, Эрдэнэмандал суманд 35,0 градус, ӨндөрУлаан суманд 34,0 градус, Хашаат, Төвшрүүлэх сумдад 33,0 градус, бусад сумдын нутгаар 26,0-31,0 градус дулаан байна. Хөрсөнд шөнөдөө Хангай, ӨндөрУлаан ,Эрдэнэбулган сумдын нутгаар 21,0 градус ,бусад сумдын нутгаар 15,0-20,0 градус хүйтэн байна. Хөрсний гадарга дээр нийт нутгаар 40 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 1-11 удаа хур тунадас орж, 1,2-19,9 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Жаргалант суманд 19,9 мм, хамгийн бага тунадас Хайрхан суманд 1,2 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7-24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал суманд секундэт 24 метр, Эрдэнэбулган суманд секундэт 21 метр, ӨндөрУлаан, Чулуут, Өлзийт, Булган сумдад секундэт 14 метр, Өгийнуур сумын нутгаар секундэт 13 метр Тариат, Цэцэрлэг, Батцэнгэл, Хашаат, Хайрхан сумдын нутгаар секундэт 12 метр, Жаргалант, Хотонт, Төвшрүүлэх сумдын нутгаар секундэт 10 метр бусад сумдын нутгаар секундэт 7-9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Тариат суманд 8 өдөр, Эрдэнэбулган, Эрдэнэмандал сумдад 7 өдөр, Өлзийт суманд 6 өдөр, Өгийнуур суманд 5 өдөр, Булган суманд 3 өдөр, Хайрхан, Хашаат сумдад 2 өдөр, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Батцэнгэл, Чулуут, Жаргалант, Хотонт, ӨндөрУлаан сумдад 1 өдөр ажиглагдсан байна.
Цасан бүрхүүл: Аймгийн нийт нутгаар 10-р сарын 31 - ны өдрийн сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтээр ихэнх сумдын нутгаар цасгүй, Эрдэнэбулган,Төвшрүүлэх ,ӨндөрУлаан, Хотонт, Чулуут сумдын нутгаар 5-10 баллын цасан бүрхүүлтэй , цасны дундаж өндөр Эрдэнэбулган суманд 5 см , дундаж нягт 0,15 г/см 3 , Төвшрүүлэх суманд 4 см, ӨндөрУлаан, Хотонт, Чулуут сумдад 0-2 см цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал хээлтүүлэх , мал оторлох, хужир шүү бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, Жаргалант сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа